Дарханы унаган хүү Болдын Цэнгэл Зам, тээврийн хөгжлийн сайд болно

Өнөөдөр улстөрийн тогоонд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар сонгогдоод байгаа У.Хүрэлсүхийн шинээр бүрдүүлэх засгийн газрын гишүүд хэн багтах вэ гэдэг сонин байгаа. Төрийн ордон болон түмний дунд өрнөж байгаа ярианаас үзэхэд зарим сайдын нэрс тодорсон байна.

Монголын ард түмэн У.Хүрэлсүхийг өөрийн багаа бүрдүүлээсэй, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа үргэлжлүүлээсэй гэсэндээ МАН-д 62 суудал өгсөн. Энэ утгаараа У.Хүрэлсүхэд “цоохор Засгийн газар” бүрдүүлэх эрх байхгүй. Түүнд мэргэжлийн, итгэлтэй, тууштай зүтгэх баг л хэрэгтэй. Энэ шалгуурт хамгийн сайн тохирох хүмүүсийн нэгээр Дархан хотын унаган хүү Болдын Цэнгэл нэрлэгдэж байгаа аж. Б.Цэнгэл Ерөнхий сайдыг МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоог байгуулахад нь хамт зүтгэж ирсэн, нийслэлийн МАСЗХ /НАМЗХ/-ын тэргүүнээр ажиллаж байсан ч олон удаа хувийн амбицаа дарж УИХ-ын гишүүн, сайд болохоос татгалзаж, нөхөддөө боломж олгож, ямагт багийн амжилтын төлөө зүтгэж ирсэн нэгэн.
Түүнчлэн Б.Цэнгэл салбараа мэддэг элдэв төрлийн улс төрийн хуйвалдаанд оролцдоггүй, олон жил төрийн алба хашсан гэхэд тендерийн будлианд орооцолдоогүй нэр цэвэр хүн гэдэг утгаараа шинэ Засгийн газрын танхимд зүй ёсоор багтах хүн хэмээн яригдаж байна.

Тэрээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн даргаар ажиллаж байгаад, У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажилласнаас гадна, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, Зам тээврийн газрын дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирлын албыг тус тус хашиж байсан туршлагатай.

Түүний намтрыг сонирхвол, 1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль, 1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр, 2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистраар төгссөн. 1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга, 1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч, 1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх, 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер, 2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга, 2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга, 2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч, 2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга, 2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга, 2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал, 2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга, 2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд, 2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх, 2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга, 2017-2018 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхийн албан үүргийг гүйцэтгэж иржээ.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 25
  • 0
  • 0
  • 1
  • 0
  • 2
  • 0
  • 0
  • 0