“Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал” сэдэвт сургалт боллоо

     Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, Тогоочийн холбооны аймаг дахь салбар зөвлөл хамтран Залуучууд театрын дугуй зааланд өнөөдөр /2017.06.13/ “Үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал” сэдэвт сургалтыг явууллаа. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар нь манай оронд хурдацтай хөгжиж, улс орны эдийн засагт зохих хувь нэмрээ оруулж, хүн амын эрүүл мэндийн асуудалд чухал үүрэг гүйцэтгэж байгаа томоохон салбарын нэг.

   Тиймээс хоол үйлдвэрлэгч болон үйлчилгээний салбарын 200 гаруй мэргэжлийн ажилчдыг чадавхижуулах сургалтыг явуулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0