Нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын “Нээлттэй хаалганы өдөр” энэ сарын 19,20-ны өдрүүдэд болно

         Дархан-Уул аймгийн нийгмийн хамгааллын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөр энэ сарын 19, 20-ны өдрүүдэд болно. Монгол улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 5-р сарын 19-ний өдрийн А,102 тоот тушаал, Монгол улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 6-р сарын 7-ны өдрийн А,113 тоот тушаалаар нийгмийн хамгааллын салбарын төрийн байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, мэдээлэх зорилготой ажээ.

    Хөдөлмөр хамгааллын яам, Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, Дархан өргөө Политехникийн коллеж, Уул уурхай политехникийн коллеж, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Дархан-Уул төв зэрэг байгууллагууд ажиллаж байгаа юм байна.

        Дархан 50 цогцолборт болох нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдрийн үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаарх мэдээлэл, ажил хайгч иргэдийг бүртгэж мэдээллээр хангах зэрэг 10 гаруй төрлийн үйлчилгээг үзүүлэх ажээ. Мөн нийгмийн халамжийн чиглэлээр халамжийн үйлчилгээ шаардлагатай байгаа иргэдийг мэдээллээр ханган зөвлөгөө өгөх, зорилтот өрхийн нийгмийн хамгааллыг сайжруулах, Үндэсний хөтөлбөрт хамрагдсан өрх, иргэнийг мэдээллээр хангах юм байна.

                                                                                                                             WWW.DARKHAN.GOV.MN

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0