“Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламжийн барилгын ажил явагдаж байна

     Аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх зорилт болон үйлдвэржилт, дэд бүтцийн чиглэлээр зарласан төсөл хөтөлбөрт нийт 140 төсөл ирснээс төслийн журам, шаардлагыг хангасан 189.3 сая төгрөгийн 37 төслийг дэмжиж батламжийг нь /2017.06.13/ гардуулан өгч санхүүжилтийг олгожээ.

    Энэхүү төслийн нэг нь аймгийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа “Иргэдийг гамшгаас хамгаалах, мэдлэг, дадлага олгох” сургалтын цогцолбор байгууламжийн барилгын ажил юм. Тус барилга нь гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн шинээр баригдаж байгаа депогийн ар талын талбайд байгуулагдаж байгаа аж.

     Тус цогцолбор нь дөрвөн давхар барилгын стандартаар баригдаж байгаа бөгөөд утаат орчин, газар хөдлөлтийн гамшгийн үед барилгаас нуугдах, хүлээх гарах аргад суралцах, аврах дэр ашиглан аврах ажиллагааг зохион байгуулан буулгах, аврах хоолой ашиглан авралтын үйл ажиллагаа явуулах зэрэг аврах ажиллагааны үндсэн хэсгүүдийг бүрдүүлж байгаа ажээ.

                                                                                                                                              www.darkhan.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0