“Жишиг хороолол-5” төслийн хүрээнд хийгдсэн эхний ажил нээлтээ хийв

        2013-2015 онуудад “Жишиг хороолол-1,2,3” хөтөлбөрийг дархан сумын 4,9,10,11,12, Өргөө багуудад хэрэгжүүлсэн. Энэхүү төсөл хөтөлбөрийн хүрээнд авто зам, лед гэрэлтүүлэг, авто машины зогсоол, явган хүний зам, хүүхдийн иж бүрэн тоглоомын талбай зэргийг шинээр байгуулж нийт 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдсэн.

          Харин “Жишиг хороолол – 5” төслийн эхний үе Дархан сумын 5 дугаар багт хэрэгжиж эхэлсэн бөгөөд 20-4 дүгээр байрны гадна тохижилтын ажил 100 хувь дуусаж өнөөдөр /2017.06.20/ нээлтээ хийж иргэддээ хүлээлгэн өглөө. Тус тохижилтын ажлыг “Дархан хөлөг” ХХК 47,5 сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр хийсэн байна.

       Дархан сумын 5 дугаар багт 3900 гаруй иргэн амьдардаг бөгөөд 20-4 дүгээр байранд 300 гаруй оршин суугч аж төрдөг ажээ. төсөл хэрэгжихийн өмнө тус байрны гадна талбайд хэзээ мөдгүй салхинд хийсэх саравч, сагсны шит байжээ. Харин энэхүү төсөл хэрэгжсэнээр Хүүхдийн тоглоомын талбай, бүрэн тохижилттой сагсны шит, сүүдрэвч, явган хүний зам, авто зогсоол хийгдсэнд иргэд баяртай байна. Төсвийн хөрөнгийг үр ашигтай оновчтой зарцуулах замаар иргэдийн ая тухтай, тохилог орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн байгууллагын үйл ажиллагааны гол чиглэл билээ.

        Энэ утгаараа 2017 онд “Жишиг хороолол-5” төслийг Дархан сумын 5дугаар багт орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бөгөөд цаашид 20-7 дугаар байрны гадна талбайн тохижилтын ажлаар уг төсөл үргэлжилнэ.

                                                                                                         www.darkhan.gov.mn

Энэ мэдээнд өгөх таны реакци?

  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0
  • 0